Г.ОДОНЦЭЦЭГ: Хаврын улиралд бүх биеийн арьсаа цэвэр, тослог зөөлөн байлгаарай

2022-04-14 Уламжлалт анагаах ухаан

Эмч зөвлөж байна 

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Г.ОДОНЦЭЦЭГ 

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Г.ОДОНЦЭЦЭГ

Уламжлалт анагаах ухаанд өвчин эмгэг хүний биед зургаан үүдээр ордог гэж үздэг.

Үүнд:

Арьсанд тархах
Маханд дэлгэрэх
Судсаар гүйх
Ясанд шунах
Цул эрхтэнд буух
Сав эрхтэнд унах.

Арьс бохир заваан байх нь биед халдварт шарын гаралтай өвчин орох эрсдэлтэй. Арьс хуурай ширүүн байх нь хий махбодыг хямраах нөхцлийг бүрдүүлнэ. Тиймээс өөрөө болон үр хүүхдээ усанд орж угаасны дараа биеэ ургамлын тос, биеийн зориулалтын тос, шар тос, сүүлний гэх мэт тосоор нимгэн тослоод (хэвлийн аюулхайнаас хүйс хүртэлх ходоод бадганы оронг тослоод хэрэггүй) сайтар илж шингээж байгаарай.

Ялангуяа хаврын хуурай, салхитай үед анхаарах нь зохистой.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.