Явган зорчигчдын болон авто замын хөдөлгөөнд мопед скүүтэр унасан иргэд саад учруулж осол гарах тохиолдол нэмэгдсэн. Тиймээс ослын эрсдэл өндөр цэгүүдэд болон цагуудад хязгаарлалт тавихаар төлөвлөж байна.
Явган зорчигч хөдөлгөөнд оролцдог хэсгүүдэд мопед, скүүтэр зорчихыг хязгаарлах, тодорхой бүсүүд зааж өгөх, мопед, скүүтэр жолоодох доод насны хязгаарыг тогтоох, хөдөлгөөнд оролцох дээд хурдны хэмжээг хязгаарлахаар болсон. Авто замын зорчих хэсэгт мопед, скүүтэрт зориулсан замын зурвас гаргах, зориулалтын зогсоол байгуулж, авто зам болон зогсоолын тэмдэг, тэмдэглэлийг хийх, бичил тээврийн хэрэгслээс татвар авах эрх зүйн орчин бүрдүүлэх, дугаар олгох, тусад нь ангилж бүртгэх, хамгаалалтын хэрэгсэл заавал хэрэглэх журам батлах саналыг НИТХ-аар гаргажээ.
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
2025-07-2
2025-06-26
2025-06-26
87957
32456
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.