Ч.Сайханбилэг АНУ-д хаанаас санхүүжиж амьдарч байгааг шалгаж эхэлжээ

2023-04-13 Мэдээ мэдээлэл


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар шувуу ажиллагааны талаар мэдээлэл хийв.

Тэрбээр “Шувуу ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мөнгөн урамшуулалтай болгох Засгийн газрын шийдвэр гарсан.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдээд гэмт хэрэг мөрдөн байцаалтын шатанд гадаад улсад оргон зайлсан иргэдийн мэдээллийг 1111 төвд өгсөн иргэний мэдээлэл мэдээлэл батлагдсан тохиолдолд 10,000 ам.доллароор урамшуулах шийдвэр гарсан” гэв.

Мөн энэ үеэр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Монголд авчирч чадах эсэх сэтгүүлчийн асуултад тэрбээр “АНУ-ын Элчин сайд болон Монгол Улсад байгаа АНУ-ын Аюулгүйн албаны хүмүүстэй удаа дараагийн уулзалт хийж, энэ талын хүсэлтүүдээ тавьж байна. Бусад хүмүүст авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг түүнд авч байгаа.

Бидний авсан мэдээллээр АНУ-д хямдхан амьдарч чадахгүй. Тиймээс хаанаас санхүүжиж байгааг мөрдөх албаныхан шалгаж байна. Энэ хүмүүсийг авч ирэх бүх талын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа” гэв.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.