Нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 18-нд зохион байгуулна

2023-04-12 Мэдээ мэдээлэл

Орон нутгийн хурлын нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 18-ны ням гарагт нэгдсэн журмаар явуулна. Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар, санал авах өдрийн 07:00-20:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.

Орон гарсан шалтгаан: нас барсан-22, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан-3, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан-5, тухайн орон нутгаас шилжсэн-6, энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон-10 байна.

Хуульд зааснаар Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг нөхөн сонгууль гэж ойлгоно. Энэ жилийн судалгаагаар Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасны дагуу төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон 47 орон гарсан тул нөхөн сонгууль явуулах шаардлагатай болсон.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.