УИХ-ын гишүүн асан, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг Филиппин улсад байхад нь тус улсын Сэбу хотын цагдаагийн газарт баривчилж, Монгол руу шилжүүлэн авах ажиллагаа явагдаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.
Түүнийг одоогийн байдлаар тус улсын Сэбу хотын цагдаагийн газарт 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулаад байгаа аж. Албаныхны мэдээлж буйгаар түүнийг АТМ-аас мөнгө авч байхад нь ийнхүү баривчилж, байршлыг нь тогтоосон байна.
Одоогоор АТГ-ын дэд дарга Г.Азжаргал болон Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд тэргүүтэй хуулийн байгууллагынхан шилжүүлэн авах хэлэлцээрийг хийж байна гэлээ.
Дашрамд дуулгахад, тэрбээр 2018 онд Замын-Үүд боомтоор эх орноосоо гарсан байдаг.
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.