Б.ЖАГАРЫН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН НАМЫГ БҮРТГЭХЭЭС ДАХИН ТАТГАЛЗАВ

2023-03-28 Мэдээ мэдээлэл

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ын дарга гэх Б.Жагараас “намын 1 гишүүн нас барсан учир гишүүдийн бүртгэлээс хасаж, өөр иргэнийг бүртгүүлэх, намын гишүүдийн мэдээлэлд цөөн хүний алдаатай мэдээлэл буруу бичигдсэн байгаа тул шивэлт, техникийн алдааг засах боломж өгч, эвлэлдэн нэгдэх боломж олгохыг хүссэн” хүсэлтийг Улсын дээд шүүхэд энэ сарын 21-ний өдөр, мөн дээрх зөрчлийг арилгахаар тус намын материалаа татаж авах тухай хүсэлтийг энэ сарын 22-ны өдөр тус тус ирүүлжээ.

Дээрх хүсэлтийн дагуу Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг, холбогдох бичиг баримтын хамт буцаасан байна.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.