22 иргэний 3.365.518 төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулжээ

2023-03-27 Мэдээ, мэдээлэл

 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 142 иргэн хандсанаас 115 утсанд 120, чатботод 9, и баримт апликейшн 5, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 8 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 107 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 4 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 5 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 22 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Үүнээс 22 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх болон иргэний гомдлыг бусад байдлаар ирүүлсэн шуурхай шийдвэрлэж 3,365,518 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.