Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, биеийн байдал хүнд ухаангүй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа талаар өмнө мэдээллэсэн билээ. Одоогоор хүүхдийг зодож, гэмтээгээд эмнэлэгт хүргэсэн этгээдийг эрэн сурвалжилж, саатуулаад байгаа. Тэгвэл цахим сүлжээнд тухайн хүүг нас барсан талаар цацагдаж буй юм. Тиймээс тус эмнэлгээс мэдээллийг тодрууллаа.
ГССҮТ-өөс уг асуудлаар тодруулахад “Гурван настай хүү нас барсан гэдэг нь худал ташаа мэдээлэл. Хүүгийн хувьд эмчлэгдэж байна. Одоогоор ухаан ороогүй байна” гэв.
Тухайн хүүхэд ГССҮТ-д 2023 оны гуравдугаар сарын 08-ны 09:00 цагт шалтгаан тодорхойгүй, биеийн байдал маш хүнд хүүхэд хүргэгдэж очсон. Яаралтай тусламжийн эмч нар үзлэг шинжилгээ хийгээд хүүхдийн биеийн байдал маш хүнд, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын их биеийн хугаралтай, баруун шууны хугаралтай, тархины хүнд гэмтэлтэй хүүхэд байсныг эрчим эмчилгээнд оруулж байгаа гэсэн юм. Одоогоор хүүхдийн бүдүүн гэдэс орчим зөөлөн эдийн няцралтай гэдэг нь нэмэлтээр тогтоогдсон. Амьсгалын аппаратад байгаа гэсэн мэдээллийг өглөө.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.