Москва, Бээжин барууны “шантааж, заналхийллийг” шүүмжилжээ

2023-03-13 Ертөнц


Бенгалуруд болж буй дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулж буй Энэтхэгийн албаны хүмүүс хамтарсан мэдэгдэлдээ “дайн” гэсэн үгийг ашиглахгүйн тулд хөшигний ард завгүй ажилласан. Гэхдээ эцэст нь хамтарсан мэдэгдэл гаргаагүй.НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас тулалдааныг зогсоож, Москваг Украины нутаг дэвсгэрээс нэн даруй гаргахыг шаардсан саналд ОХУ эсрэг санал өгсөн бол Хятад, Энэтхэг, Өмнөд Африк түдгэлзсэн байна. Бусад нь бүгд дэмжсэн.

Дэлхийн геополитикийн гурван хэмжээст шатрын нүүдэл улам ээдрээтэй болж байгаа үед Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түшиц газар болж байгаа юм. Энэтхэгийн хүн ам нь Хятадынхыг дөнгөж гүйцсэн ч ялгаатай нь хөдөлмөрийн насны хүн ам өссөөр байгаа юм. 2040 он гэхэд Хятадынхаас 235 саяар давж, өнөөгийн Пакистаны хүн амтай тэнцэх юм.

Энэтхэг улс 2027 он гэхэд дэлхийн гурав дахь том эдийн засаг болж, ирэх арван жилд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 3,4 их наяд доллараас 8,5 их наяд ам.доллар болж хоёр дахин өснө гэж таамаглаж байна.Энэ үед Орос Энэтхэгийн харилцаагаа улам өргөжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: The New York Times

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.