Б.Баасанцогтод оноосон ялыг хэвээр үлдээжээ

2023-02-9 Мэдээ, мэдээлэл

Өмгөөлөгч Б.Баасанцогт нарын нэр бүхий гурван шүүгдэгч, хуулийн этгээд буюу “Улаанбаатар импекс” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх өчигдөр хаалттай хэлэлцжээ.

Улмаар Б.Баасанцогтод оноосон дөрвөн жил, дөрвөн сарын хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Бусад шүүгдэгч нарт оноосон ялыг мөн өөрчлөөгүй байна. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хийсэн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзжээ.

Өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Баасанцогтыг “Биеэ үнэлэхийг зохион байгуулсан” гэмт хэргийг орон байраар хангасан, “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оноосон юм.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Баасанцогт, шүүгдэгч Д.Энхцэцэг, шүүгдэгч Б.Мөнхбаяр, тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг өчигдөр хэлэлцэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хийсэн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзээд шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн гэмт хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.