Иргэд: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

2023-02-3 Мэдээ, мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

-Монголын нийт хүн амын 75 хувь нь ядуу амьдарч байна-

Өнөөдөр хэсэг иргэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ хэмээн мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэн н.Хажидмаа “Бид “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2021-2022 оны ногдол ашгийг цагаан сарын баяраас өмнө иргэдэд олгох асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай өнгөрсөн долоо хоногт бид уулзсан. Гэтэл ЭТТ-д шалгалтын ажиллагаа явуулж байгаа тул олгох боломжгүй гэсэн. Иймээс бид Ерөнхий сайдад холбогдох шаардлагыг хүргүүлнэ. Мөн энэхүү ногдол ашгийг олгохдоо иргэдээ ялгаж, алгачлахгүйгээр Монгол Улсын хүн бүрт тэгш хэлбэрээр олгох ёстой.

Бид нар өчигдөр Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбаттай уулзсан. Гэтэл Хятадаас авсан зээлээ хаахад ЭТТ-н ногдол ашгийг зарцуулна гэж хэлсэн. Өнөөдөр Монголын нийт хүн амын 75 хувь нь ядуу амьдарч байна. Энэ 75 хувь нь санхүүгийн эрх чөлөөгүй амьдарч байна. Харъяа орны зээлийг барагдуулахыг төр нэгдүгээрт тавьж байна. Ойр тойрны хүнээ хөдөөлүүлэх мөнгөгүй иргэдээ яагаад бодохгүй байна вэ. Бид 125 сая төгрөг нэхээгүй. Харин Засгийн газарт ногдол ашиг олгох ямар боломж байна гэж асууж байна” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.