Дарханы замын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын хэрэгт нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Дарханы замын тендерийг шалгаруулсан албан хаагчдыг АТГ-аас шалгаж, хэрэгт холбогдуулан ЗТХЯ-ны Зам ашиглалтын газрын дарга асан Х.Оргил-Эрдэнийг хуулийн байгууллага шалгаж буй. Улмаар түүнд холбогдох хэргийг прокурор хянаж дуусчээ.
Х.Оргил-Эрдэнийг өмнө нь буюу 2019 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” ХХК-ийн ажилтнаас 20,000 юаны авлига авч байгаад баригдсан үндэслэлээр мөн баривчилж байсан юм. Гэвч дараа нь хорих шаардлагагүй гэж сулласан билээ.
Үүнээс гадна Зам тээврийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийн хэргийг бас шалгаж дуусчээ. Улмаар түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон байна. Эргэн сануулбал, Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилд бусдад давуу байдал бий болгосон, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.