Турк улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл хоёрдугаар сарын 20-нд дуусна

2023-01-20 Боловсрол


Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна.

Тодруулбал, 2023-2024 хичээлийн жилийн бүртгэл нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 20-ны өдрийг дуустал https://tbbs.turkiyeburslari.gov.tr/ цахим хуудсаар явагдаж байгаа юм.

Тэтгэлэгт хамрагдахдаа:

https://tbbs.turkiyeburslari.gov.tr/ цахим хуудас руу нэвтэрч өөрийн бүртгэлийг үүсгэн шаардлагатай мэдээлэл болон бичиг баримтыг зохих журмын дагуу хавсаргана. Эхний шатанд тэнцсэн тэтгэлэг горилогч Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ярилцлагад орно. Ярилцлагын үеэр Турк болон Англи хэлний мэдлэг шаардахгүй.

Нийт тэтгэлэг горилогчдод тавигдах шаардлага:

Турк Улсын иргэншилгүй байх

Турк Улсын аль нэг их, дээд сургуульд бүртгэлгүй, сурдаггүй байх

Бакалавр:

21 нас хүрээгүй байх

Дүнгийн голч оноо 70 хувиас доошгүй байх

Магистр:

30 нас хүрээгүй байх

Дүнгийн голч оноо 75 хувиас доошгүй байх

Доктор:

35 нас хүрээгүй байх

Дүнгийн голч оноо 75 хувиас доошгүй байх

Тэтгэлэгт багтах зүйлс:

-Онгоцны тийз

-Нэг жилийн хэлний бэлтгэлийн төлбөр

-Их, дээд сургуулийн сургалтын төлбөр

-Сар бүрийн мөнгөн тэтгэлэг (Бакалавр – 1,000 лир, Магистр – 1,400 лир, Доктор – 1,800 лир)

-Эрүүл мэндийн даатгал

-Дотуур байрны төлбөр /Дотуур байранд амьдрахгүй, байр түрээслэх сонирхолтой магистр, докторын оюутнуудад сар бүр 750 лир/

Эх сурвалж: Боловсрол, Шинжлэх Ухааны Яам

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.