Нийгмийн даатгалын багц хуулийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэргэжилтнүүдийн хамт мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Бид тогтолцооны шинэчлэлийг бүгд хүлээж байна. Энэ шинэчлэлийг хийхэд манай судлаачдын тооцоогоор хамгийн багадаа нэг их наяд төгрөг хэрэгтэй. Ийнхүү шинэчлэлт хийчихвэл залуучууд нь мөнгөө өсгөөд хуваагаад авдаг болох юм” гэсэн юм.
Мөн энэ үеэр ХҮН намын гишүүн, эдийн засгийн шинжээч Д.Гантулга “ХҮН намын зүгээс Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэж эхэлж байгаад баяртай байна. Гагцхүү иргэдийн хүлээж байгаа байдлаар явах эсэх нь чухал. Иймд бид УИХ-ын гишүүн, ХҮН намын даргаар дамжуулаад холбогдох ажлын хэсэгт орж ажиллахад бэлэн гэдгээ хэлье.
Ажлын хэсэгт нь орж чадвал хууль ямар байж байгаад одоо ямар болж өөрчлөгдөх гэж байгааг нь иргэдэд дамжуулах үүргийг хүлээж ажиллахдаа бэлэн байна.
Үүнтэй холбоотойгоор анхны мэдээллийг өгөхөд одоо өргөн баригдаад буй хууль дотор нэгдүгээрт хувийн тэтгэврийн сангийн тухай хууль нь төрийн тэтгэврийн сангийн шинэчлэлээс үл хамааран яаралтай УИХ-аар хэлэлцэгдээд батлагдах ёстой. Одоо байгаа тогтолцоон дээр нэмэлтээр орж ирнэ гэсэн үг.
Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын багц хуулийн хоёр нь тэтгэвэртэй холбоотой байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа тул анхаарч үзэж байгаа.
Тэтгэврийн хуулийн шинэчлэл нь эхний дүгнэлтээр тогтолцооных гэхээс илүүтэй параметрийн шинэчлэл талдаа явж байна. Тэтгэвэр олгох хувьд нь нэг параметр, тэтгэвэр тогтоохдоо дараалсан тав уу, эсвэл долоон жилээс байх уу гэж байгаа нь хоёр дахь параметр юм. Тиймээс Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль явах ёстой” гэлээ.
16 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.