Баянгол дүүрэг өсвөр үеийнхний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг нь зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэх хүүхэд бүрийг усанд сэлэх анхан шатны мэдлэг, чадвартай болгох зорилгоор дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд Усан спортын боловсрол олгох хөтөлбөрийг үе шаттай эхлүүлжээ.
Нэгдүгээр шатны хөтөлбөрөөр энэ сард нийслэлийн ерөнхий боловсролын 28, 40 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн 298 сурагч дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Усан бассейнд, 77 дугаар сургуулийн 271 сурагч Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” ОНӨТҮГ-т хичээллэх хуваарь гарсан байна.
Ирэх зургаадугаар сар хүртэл хэрэгжих энэхүү хөтөлбөрийн нэгдүгээр шатанд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 2,300 гаруй сурагч усанд сэлэх анхан шатны боловсролтой болох юм.
Харин энэ оны есдүгээр сард эхлэх хоёрдугаар шатны сургалтад 12 дугаар ангид шинээр элсэн орох 2,000 гаруй сурагчийг шат дараатай хамруулахаар төлөвлөжээ.
Хөтөлбөр хэрэгжсэнээр 2023 онд тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 19 сургуулийн төгсөх ангийн сурагчид усанд сэлэх анхан шатны чадвартай болж төгсөхөөс гадна хүүхэд, залуус усан спортын мэдлэгтэй болж өөрсдийгөө хөгжүүлэх, цаашлаад элдэв аюулаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм хэмээн нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.