Инженерчлэлийн хөтөлбөр буюу код бичих, лего угсрах 2D анимэйшн сургалтад хамрагдаарай

2023-01-9 Боловсрол

 

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан зөвхөн ном уншдаг газар биш. Уншигчдыг татах, соёл, танин мэдэхүйн хэрэгцээнд нь нийцэх олон сонирхолтой хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайлбал, ахлах ангийн сурагчдад зориулан “Макер Спэйс” танхимаас зохион байгуулдаг гурван төрлийн инженерчлэлийн хөтөлбөр буюу код бичих, лего угсрах 2D анимэйшн сургалт бий. Эдгээр сургалт, хөтөлбөрт хамрагдахын тулд номын сангийн үнэмлэхтэй байхад л хангалттай аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.