БШУЯ: 8611 суралцагчийн тэтгэлгийг энэ сарын 18-наас олгоно

2023-01-9 Боловсрол

2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг улсын хэмжээнд 8611 суралцагч төгсөх юм байна. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар тогтоолын дагуу суралцагчид төгсөхөд нь нэг удаа тэтгэлэг олгож байгаа. Суралцагчийн төгсөлтийн үнэлгээ хийх үйл ажиллагаа 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн байна. Төгсөлт хийсэн тухай бүрд политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдээс ирүүлсэн холбогдох баримт бичиг, цахим системийн мэдээлэлд үндэслэн журмын дагуу тэтгэлгийг олгох бөгөөд нэгдүгээр сарын 18-наас олгоно гэж БШУЯ-наас мэдэгдлээ.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.