Сэрэмжлүүлэг: Ачааны автомашин гүүрэн дээрээс унаж, нэг иргэн нас барлаа

2022-12-9 Мэдээ, мэдээлэл

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Төв гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км, сумын төвөөс зүүн урд зүгт 1.5 км/-т ачааны автомашин гүүрэн дээрээс хашлага мөргөн унаж, автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг энэ сарын 8-ны өдрийн 11:56 цагт аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ.

Алба хаагчдыг очиход “Портер” загварын ачааны автомашин гүүр /5 м өндөр/ хашлага мөргөж доош унаж жолооч Б /23 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг гарган сумын Эрүүл мэндийн төвийн бага эмчид хүлээлгэн өгсөн байна. Гэвч харамсалтай нь тухайн иргэн эмнэлгийн байгууллагад очсоны дараа нас баржээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.