Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, 10 хүнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал:
-Иргэн, ААН-үүдэд улс хоорондын тээврийн хил нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдүүлсэн, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийг бодитоор гаргаагүй зэргээр хахууль авсан удирдан албан тушаалтан болон ажилтнууд:
-Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан “А”,
-Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн “М”,
-Авто тээврийн хяналтын мэргэжилтэн “О” нар
-Иргэн, ААН-үүдийн автомашин, чиргүүлийг техникийн хяналтын үзлэгт орж, тэнцсэн мэтээр хуурамч мэдээллийг санд оруулсан удирдан албан тушаалтан болон ажилтнууд:
-“Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан “Б”,
-Увс аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байсан “З”,
-Техникийн хяналтын үзлэгийн инженер “А”,
-Техникийн хяналтын үзлэгийн техникч “Б”
-Тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл, техникийн үзлэг, оношилгоог хийлгээгүйгээр “тэнцсэн” гэсэн дүгнэлтийг гаргаж, хахууль авсан удирдан албан тушаалтан болон ажилтнууд:
-“Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан “Д”,
-Авто тээврийн хяналтын мэргэжилтэн “О”,
-Өмнөговь аймгийн Авто тээврийн төвд техникийн хяналтын үзлэгийн оношлогч инженер “Ш” нарт яллах дүгнэлт үйлдсэнийг УЕПГ-аас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.