Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд цахим шилжилт хийх, шинэлэг санааг хуваалцсан “UB healthcare week 2022” цогц арга хэмжээг энэ сарын 16-18-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас зохион байгууллаа. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг технологиор шийдэх, цахим шилжилтийг өргөжүүлэх зорилгоор өдөрлөг, үзэсгэлэнг зохион байгуулж, шинэ, дэвшилтэт технологи, инновац шингэсэн 10 цахим үйлчилгээ, технологийг олон нийтэд танилцуулсан юм. Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж шинэ технологиудыг эхний ээлжид туршилтын байдлаар нэвтрүүлж, 2023 он гэхэд бүх эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг хэлж байлаа. Шинэлэг санаа, инновац шингээсэн тэдгээр технологиос онцлон танилцуулж байна.
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Айболат “Түргэн тусламжийн төвийн багийн байршлын маршрутыг дуудлага өгсөн иргэний утсанд дамжуулах системийг хөгжүүллээ. Өмнө нь дуудлага өгсөн иргэн түргэний машин хаана явж байгааг мэдэх ямар ч боломжгүй, тусгай дугаарт олон дахин залгаж ачаалал үүсгэдэг байсан. Тэгвэл энэ шинэ систем нэвтэрснээр ачаалал буурч, байршил тодорхой болох боломж үүсэж байгаа юм. Системээ 2023 онд илүү хөгжүүлж, аппликейшн болгох, машин хаана яваа мэдээлэл очихоос гадна эмч очтол авах арга хэмжээг зөвлөгөө байдлаар хүргэх зэрэг үйлчилгээг оруулах болно. Манайх эмнэлгийн зориулалтын 88 автомашинтай. Үүнээс 70 автомашинд GPS суурилуулсан. Үлдсэн машинд ойрын хугацаанд GPS суурилуулна. Тус программыг “Ай Си Ти групп”-тэй хамтарч, нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжүүлсэн” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.