Өнөөдрөөс галт тэрэгний тасалбарын үнэ нэмэгдэнэ

2022-11-1 Мэдээ, мэдээлэл

 

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарын зөвшөөрлийн дагуу арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн тарифын үнэд өөрчлөлт оруулахаар болжээ.

Тодруулбал,

Экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувь,
Экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь
Экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь
Экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувь
Зорчигч тээвэрлэлтийн хувьд орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тус бүр 50 хувиар индексжүүлэхээр болсон байна.

Зорчигч тээврийн тарифын хувьд 2017 оноос хойш индексжүүлэлт хийгээгүй бөгөөд одоогийн мөрдөгдөж буй тарифаар орон нутгийн зорчигч тээврийн хувьд нийтийн вагон УБ-Дархан чиглэлд 6000 төгрөг байдаг бол уг чиглэл дэх том оврын автобус 20 600, суудлын тэрэг (такси) 31 000 төгрөгийн үнэ тарифтай байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу үнэ тарифын индексжүүлэлт хийснээр дээрх чиглэлд иргэдэд үйлчлэх үнэ тариф 9000 төгрөг болох юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.