Хүнсний ногооны ургац хураалт үндсэндээ дуусч хадгалалт, борлуулалтын ажил эхэлжээ

2022-10-26 Мэдээ мэдээлэл

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун намрын ургац хураалтын явцын талаарх мэдээллийг тодрууллаа.

Энэ сарын 21-ний өдрийн байдлаар 291.1 мянган га-гаас 353.4 мянган тонн үр тариа, үүнээс 271.5 мянган га-гаас 334.4 мянган тонн улаанбуудай, 19.3 мянган га-гаас 206.4 мянган тонн төмс, 10.9 мянган га-гаас 120.9 мянган тонн хүнсний ногоо, 37.2 мянган га-гаас 92.7 мянган тонн тэжээлийн ургамал, 77.2 мянган га-гаас 32.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгаа бөгөөд үр тарианы хураалт 82.4 хувьтай байгаа бол төмс, хүнсний ногооны ургац хураалт үндсэндээ дуусч хадгалалт, борлуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаа юм.

Улаанбуудайн шинэ ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сан өр, авлага болон худалдан авалтаар 16,9 мянган тонн хүнсний буудай, дотоодын гурилын үйлдвэрүүдэд 95,0 мянган тонн хүнсний улаанбуудай хүлээн авсныг дурдахын зэрэгцээ одоогоор улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны 253.8 мянган тонн багтаамжтай 7.3 мянган ширхэг зоорь, агуулах бүртгэлтэй байна. Мөн сэргээн засварлан ашиглах боломжтой төмс, хүнсний ногооны 200-1000 тонны багтаамжтай 24,8 мянган тонны багтаамжтай хуучин зоориуд байгааг сайд мэдээлэлдээ онцлов.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.