БНХАУ-ыг ирэх таван жилд хэн хэн удирдах вэ?

2022-10-24 Ертөнц

Хятадын Коммунист намын XX их хурлаар Улс төрийн товчооны байнгын хорооны шинэ гишүүдийг танилцуулснаар өндөрлөлөө.

Бээжин хотноо долоо хоног чуулсан их хурлын төгсгөлд Ши Жиньпинийг намын ерөнхий нарийн бичгийн даргаар улираан сонгосон юм. Ийнхүү тэрбээр гурав дахь удаагаа сонгогдлоо. Ингэснээр тус улсыг ирэх таван жилд удирдах эрхээ баталгаажуулж авлаа.

Харин ирэх жилүүдэд түүнтэй хамтран улс орноо удирдах Улс төрийн товчооны байнгын хороонд гурван хүн шинээр орж ирж байна. Тодруулбал, Шанхайн тэргүүн Ли Цян. Тэрбээр 63 настай. 2017 оноос хойш Хятадын хамгийн том хот, санхүүгийн төв болох Шанхай хотын намын нарийн бичгийн даргаар ажиллаж буй. Удаах нь авлигын эсрэг тэмцэгч Жао Лэжи. Тэрбээр 65 настай. 2017 оноос хойш авлига болон албан тушаалын гэмт хэргийг шалгах байгууллага болох Сахилгын хяналтын төв хороог удирдаж байгаа. Одоо харин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын даргаар ажиллана. Түүнчлэн улс төрийн онолч Ван Хунин. Тэрбээр 62 настай. 2017 оноос хойш Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүнээр ажиллаж байгаад тавдугаар байрнаас дээшилсэн нь Ши Жиньпин даргын хамгийн чухал зөвлөхүүдийн нэг гэдгийг харуулж байна.

Мөн Бээжин хотын намын хороон дарга Цай Ци. Тэрбээр 66 настай, эрэг хавийн Фүжянь, Жэжян мужуудад ажиллаж байгаад 2016 онд Бээжинд хотын даргаар ирж, дараа жил нь намын нарийн бичгийн даргын дээд албан тушаалд дэвшсэн байдаг. Харин удаах хүн нь Динь Шуэшянь. Тэрбээр 60 настай. 2017 оноос хойш төв аппаратад ажиллаж байгаа Динь Шуэшянь мэдээлэл болон албан тушаалтнуудын эрхийг хянадаг намын үзэл суртлын хамгийн чухал албан тушаалтны нэг юм. Ийнхүү хамгийн сүүлийн сонгогдогч буюу аж үйлдвэрлэгч Ли Ши. Тэрбээр 66 настай. Улс төрийн товчооны байнгын хороонд томилогдсон нь түүнийг технологийн төв Шэньжэнь хоттой Гуандун хот болон олон улсын санхүүгийн төв Хонконгийг холбож, хотуудын хоорондын интеграцчлалыг ахиулсан амжилтыг үнэлж байгаа хэрэг юм. Тэрбээр Лэжигийн албыг залгамжлан авлигатай тэмцэх гол байгууллага намын сахилга, хяналтын төв хороог удирдах юм.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.