ОХУ-д нэгдсэн Украины дөрвөн мужид байлдааны дэглэм тогтоов

2022-10-20 Ертөнц

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир  Путин тус улсын бүрэлдэхүүнд нэгдсэн Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудад аравдугаар сарын 20-ноос эхлэн байлдааны дэглэм тогтоож буйгаа зарлалаа. Мөн хил орчмын Крым, Севастополь, Краснодарын хязгаар, Белгород, Воронеж, Курск, Ростов зэрэг найман мужид онцгой байдал тогтоов.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу мужийн захирагч нар бүс нутгийн аюулгүй байдлыг хангах нэмэлт эрх эдлэх бөгөөд эдгээр субъектуудад орон нутгийн хамгаалалтын штаб байгуулахыг зөвлөжээ. Улмаар Засгийн газарт мужийн захирагч нарт бүх талын тусламж дэмжлэг үзүүлэхийг даалгалаа.

В.Путин тусгай ажиллагаанд оролцож байгаа цэргийнхэнд тусгайлан талархал илэрхийлээд цэрэг татлагад хамрагдсан хүн бүрд сард 195 мянган рублийн мөнгөн тэтгэмж олгохыг даалгав.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.