1804 оны наймдугаар сард Францын Тулуза хотын ойролцоо тунгалаг, нарлаг өдөр тас хар нэгэн үүлнээс тоо томшгүй олон бах асгарчээ. 1863 онд Английн Эйкл тосгон “бахан” борооны зузаан үе давхаргад тэр чигээрээ булагдсан ч маргааш өдөр нь л гэхэд “харийн гийчид” бүгд нууцлаг байдлаар алга болсон байна.
1901 оны долдугаар сарын 2-нд Миннеаполис /АНУ/ хотод үүлтэй тэнгэрээс байж боломгүй олон тооны мэлхий унаж ирэхийг хэдэн зуун хүн бас харжээ. Үй түмэн арваганасан амьтан хотын гурван хороололтой тэнцэх талбайг гурван дюймийн зузаан давхарга үүстэл бүрхсэн аж. 1979 оны долдугаар сарын 27-нд Бедфордод хар болон ногоон өнгийн өчүүхэн мэлхийн бороо орсон бол найман жилийн дараа 1987 оны 10 дугаар сарын 24-нд Страуд хотод ер бусын ягаан мэлхийгээр бороо цутгасан тухай Английн сонин хэвлэлд мэдээлж байжээ. Афинейн мэдээлснээр Христосын тооллын өмнөх II зуунд Грекийн Херсонес хотод бүхэл бүтэн гурав хоногийн турш тэнгэрээс загас унаж байсан бол 1859 оны хоёрдугаар сарын 11-нд Абердар хотын /Өмнөд Уэльс/ бүх хашаа, байшингийн дээвэр 25 см хүртэл хэмжээний жараахайгаар бүрхэгдсэн байна. “Амьд” борооны тоо асар олон бөгөөд тэдгээр нь дэлхийн хаа сайгүй тохиолдож байснаар тэмдэглэгдэн үлдсэн тул энэхүү бүртгэлийг цааш үргэлжлүүлээд байж болох юм.
Зарим улсад /Австрали, Энэтхэг/ тэнгэрээс загас унах нь бүр хэвийн үзэгдэл болж, сонин хэвлэл ч энэ тухай бичихээ больжээ. Зөвхөн Австралид л гэхэд ХХ зуунд ийм бороо жар гаруй удаа, XIX зуунд зуу гаруй удаа орсон байна. Загасчны мөрөөдөл болсон цулбуурт, зоодой, алгана загас тэнгэрээс бөөн бөөнөөрөө шууд л унаад ирдэг аж! Энэ мэт үйл явдлыг байгаль болон цаг уур судлаачид олон янзаар тайлбарласан байдаг ч тэдгээрийг ямар боловч доорх хоёр хувилбарт нэгтгэж болох юм: 1/ Гол мөрөн, далай тэнгисийн загасыг ямар нэгэн хуй салхи хаман авч, хэсэг газар хөөргөн хийсгээд доош хаядаг 2/ Загас унах нь хүмүүсийн уран сэтгэмж. Хоёр дахь хувилбарыг шууд орхиж болно, яагаад гэвэл загас унасан олон тохиолдлыг зуу зуун хүн, тэдгээрийн дотор нэр хүндтэй хүмүүс ч баталсан байдаг. Эхний хувилбар ч эргэлзээтэй. Учир нь салхи яаж амьтдыг төрөл зүйлээр нь ангилан хамж байгаа нь ойлгомжгүй байна. Тэнгисийн загастай хамт хиг замаг, хөвөгч шавьж, тэр ч бүү хэл давстай ус ч унаж байгаа нь ажиглагдаагүй бөгөөд тэнгисийн амьд загас нэг бол цэнгэг устай эсвэл огт усгүйгээр унаж байжээ.
Тэнгэрээс унасан хүмүүс нисэгч юм уу шүхэрчин байсан гэхээргүй хувцастай байсан аж. Тэгээд ч тэдний бие зузаан мөсөн бүрхүүлд хучигдталаа тийм удаан хугацаанд агаарт хэрхэн тогтоож чадсан нь ойлгомжгүй байгаа юм.
Мөн тодорхой хэдэн зүйлийн гүн усанд амьдардаг загас газарт унасан тохиолдол хэдэн зуугаараа бүртгэгдсэн бөгөөд үүнийг “хуй салхины” хувилбараар тайлбарлах боломжгүй юм. Тэгэхээр тэнгэрээс загас, мэлхий зэрэг амьтад унах аль нэг өөр шалтгаан байна. Харин ямар гэдэг нь одоохондоо шинжлэх ухааны хувьд тайлагдаагүй оньсого хэвээр байгаа билээ. Тэнгэрээс зөвхөн загас, мэлхий унаад зогсдоггүй. Тэнгэр огторгуй газарт цус, мах, үр тариа зэрэг органик бүрдэл, тэр ч бүү хэл хүн хүртэл хаях тохиолдол гарч байжээ. 1841 оны наймдугаар сарын 17-нд Теннеси дэх тамхины ургамлын тариалангийн талбай дээр хачин жигтэй үүлнээс улаан бороо орсон байна. Энэхүү ер бусын хур тунадсыг судалсан профессор Троост уг бороог өөх, булчингийн эд эс, том том цусан дуслаас бүрдсэн байна гэж дүгнэжээ.
1869 оны наймдугаар сард Калифорнид “махан” бороо орж, тэнгэрээс хэдэн зуун килограмм махны салбарч урагдсан даавууны өөдөс шиг жижиг жижиг тасархай унасан нь нэг талдаа хар үс хялгастай нимгэн хуйхтай байсан гэнэ. Германы Рейний уулсад 1930 онд зузаан мөсөн бүрхүүлээр хучигдсан таван хүн тэнгэрээс унажээ. Хагас зуун жилийн дараа эрдэмтэд тэднийг хөдөлгүүргүй нисдэг төхөөрөмжийн нисэгчид байсан бөгөөд хүчтэй салхины эрчээр үүлэнд туугдаад орчихсон бололтой гэсэн таамаг дэвшүүлсэн. Гэвч тэнгэрээс унасан хүмүүс нисэгч юм уу шүхэрчин байсан гэхээргүй хувцастай байсан аж. Тэгээд ч тэдний бие зузаан мөсөн бүрхүүлд хучигдталаа тийм удаан хугацаанд агаарт хэрхэн тогтоож чадсан нь ойлгомжгүй байгаа юм.
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.