Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Хөшөөт” гэдэг газар /амйгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 12:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн 8 дугаар застав, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, түймрийг бүрэн унтраасан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Өгөөмөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 12:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 19:40 цагт цурамд оруулсан бөгөөд 20:10 цагт унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.