Зөвлөмж: Таны хүүхдийн цүнхний дундаж жин ямар байх ёстой вэ?

2022-09-2 Мэдээ мэдээлэл


Олон улсын жишигт бага ангийн хүүхдийн цүнхний дундаж жин биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байх талаар заасан байдаг.

Манай улсын хувьд анги танхимд сурах бичиг, нэмэлт гарын авлага, ном хичээлийн хэрэгслээ үлдээж хадгалах сав байхгүйн улмаас сурагч өдөр бүр цүнхэндээ бүх зүйлсээ үүрч явж байна.

Энэ нь тэдний бие махбод, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байгааг I-V ангийн сурагчдын цүнхний жингийн талаар хийсэн судалгаа харуулж байгааг салбар яамнаас мэдээлж байв.

Зөвлөмж:

Монгол хүүхдийн дундаж жин / Нас/ Сурагчдын дундаж жин / Цүнхний жингийн дээд хязгаар

6 /21.5 /2.1
7 /23.5 /2.3
8 /27.5 /2.7
9 /30.5 /3
10 /33 /3.3
11 /36.5 /3.6
12 /41/ 4.1
13/ 45 /4.5
14 /49.5/ 4.9
15 /53 /5.3
16 /56.5 /5.6
17 /57.5 /5.7
18/ 59.5 /5.9

Гадаадын зарим улс оронд хэрэглэж буй цүнхний хэмжээнд дараах нийтлэг шаардлага буйг анхаарч хүүхдийнхээ цүнхийг сонгох нь чухал юм.

Цүнхний өндөр урд хэсэг 24 см
Цүнхний өндөр ард хэсэг 33 см
Цүнхий өргөн 6-10 см
Оосрын ур 60-70 см
Оосрын өргөн 4-4.5 см

Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нарт:

-Сурагчийн биеийн жинг хэмжиж, сурагч цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байхад хяналт тавих;
-Сурагчдын өөрсдийн жинд тохируулан цүнхний жингийн норм хэмжээг анги бүр гарган мөрдөх ажлыг зохион байгуулах;
-Тухайн өдөр орох хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага гэх мэт зүйлсийг ялгаж буйд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
-Сурагчдад боломжтой бол аль болох нимгэн дэвтэр ашиглахыг дэмжих;
-Хичээлд ач холбогдол багатай нэмэлт хэрэгслээр сурагчдын цүнхний жинг нэмэгдүүлэхгүй байх;

Сурагчийн цүнхийг авахдаа элдэв тоноглолгүйг сонгох;

-Хүүхдэдээ цүнх болон бичгийн хэрэглэлийг хөнгөн жин, эдэлгээ сайтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхыг анхаарах;
-Хүүхдэдээ хичээлд шаардлагагүй зүйлс /тоглоом, үлгэрийн ном г.м/ өгч явуулахгүй байх;
-Хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага хичээлийн хэрэгслээ ялгахад туслах;
-Биеийн жинг хэмжиж, цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхад анхаарах;

Сурагчийн үүрч буй цүнхийг нуруунд жигд ачаалал өгөхүйц хоёр мөрөндөө үүрч дадуулахад анхаарах гэжээ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ цүнхний жинд анхаарлаа хандуулахыг Эрүүл Мэндийн Яамнаас зөвлөлөө.

Хууль л амла!

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.