NIKE брэндийн маркетингийн сургамжууд…

2024-06-3 Подкаст


1. Анхнаасаа эзэн, ажилчид нь бүгд гүйлтийн тамирчид байж. Өөрсдөө гүйх их дуртай баг байж. Тийм ч учраас хэрэглэгчдийнхээ хэрэгцээг маш сайн ойлгодог байсан.
2. Барьж авсан спортоо тултал нь судалж чаддаг байж. Ямар спортод зориулсан гутал хийж чаддагийнх нь гол нууц нь энэ. Эхэндээ зөвхөн гүйлтийн гутал хийдэг байсан.
3. Дизайн, инженерийн ажил хоёрыг маш сайн хослууж чадсан. Аль нэг нь давамгайлаад ирэхээд бүтээл төгс болдоггүй. Компаниуд энэ балансыг барьж чаддаггүй. Загварлаг, чанартай.
4. Та хамгийн голж шилдэг хүнд гутлаа зарж чадвал бусад нь авч таараа гэдэг зарчмаар явсан. Тиймээс хийсэн гутлуудаа хамгийн түрүүнд тамирчдад зарахыг хичээдэг байж. Тэд ок бол хүмүүс ок.
5. Финтес, спортын заал, тэмцээнүүд дээр гутлаа их зардаг байж. Тэнд л жинхэнэ голж шилж өмсдөг хүмүүс бий. Зөв газрууддаа тулж ажилла.
6. Брэнд бүр өөрийн гэсэн маш тодорхой мессежтэй байх ёстой. Тэр нь рекламны үг төдий биш хүний үнэнхүү итгэл үнэмшилтэй нэг чигт байх ёстой. Та ч итгэдэг, хэрэглэгчид тань ч тэгж итгэдэг нандит зүйл байх ёстой.
7. Танайд бүтээгдэхүүнд хүн дурлах ёстой. Хүн угаасаа миа юманд дуралдаггүй. Тиймээс үндсэн уг санаа нь үнэнхүү хэрэгтэй сайхан зүйл бүтээгээрэй.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.