
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний ачааллаас үл хамаарах, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Дүүжин замын тээвэр” төслийн I шугамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй. Тодруулбал, Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээврийн зогсоол, тулгуур багана, техникийн байгууламжуудын бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийж байгаа юм. Мөн төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Уг төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжих, цаашлаад аялал жуулчлалын сонирхол татахуйц орчныг бүрдүүлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцан, Яармаг, Нисэхийн түгжрэлийг 15 хувиар бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
1 цагийн өмнө
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
6 цагийн өмнө
Өчигдөр
2026-03-17
2026-03-17
35020
25790
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.