УИХ-ын шийдвэрийн дагуу нэг сая төгрөг ба түүнээс доош цалин хөлс, орлоготой иргэд нийгмийн даатгалын шимтгэлийнхээ өөрөө хариуцан төлсөн 50 хувийг буцаан авч буй.
Тэгвэл энэхүү үйлчилгээ цахимжиж, e-mongolia системд орсон байна. Тодруулбал, иргэн та “e-mongolia” системээр дамжуулан “Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаараа холбох, засах” боломжтой болжээ.
Энэхүү үйлчилгээг www.e-mongolia.mn вебсайт болон гар утасны аппликейшнээс шууд авах боломжтой.
ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗААВАР:
-e-mongolia.mn эсвэл гар утасны аппликейшн рүү нэвтрэх
-Үйлчилгээнүүд цэсээс НИЙГМИЙН ХАМГААЛАЛ гэсэн үйлчилгээг сонгох
-Нийгмийн хамгаалал үйлчилгээнээс ДААТГАЛ гэсэн цэсийг сонгоно
-Даатгал цэсээс Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаар холбох, засах гэсэн үйлчилгээг сонгож, тус үйлчилгээг цахимаар шууд авах боломжтой юм.
Ийнхүү“e-Mongolia” системээс өнөөдрийн байдлаар 63 байгууллагын 687 үйлчилгээ, 21 аймгийн 1,284 үйлчилгээ нэгтгэгдээд байгаа бөгөөд давхардсан тоогоор 14 сая гаруй үйлчилгээг амжилттай авчээ.
Эх сурвалж: ЦХХХЯ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.