Трамп, Митч МакКоннелл нарын маргаан ширүүсэв

2022-08-22 Ертөнц


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Сенатын намын цөөнхийн удирдагч Митч МакКоннелл руу дайрч, АН-ын Сенатын дунд хугацааны сонгуулийн компанит ажилтай холбоотой маргааныг эхлүүлжээ.

Тэрбээр “Бүгд найрамдах намын сенаторууд яагаад хакердсан улстөрч Митч МакКоннеллд АНУ-ын Сенатын сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн шаргуу хөдөлмөрч хүмүүсийг илт доромжлохыг яагаад зөвшөөрдөг юм бэ” гэж Truth Social дээрээ бичсэн. Түүгээр зогсохгүй Кентакки мужийн ахмад сенатор Бүгд найрамдах намаас Сенатад нэр дэвшигчдийг сонгогдоход нь илүү их цаг хугацаа зарцуулж, “галзуу эхнэр, гэр бүлээ Хятадад баяжиж байгаад бага анхаарах хэрэгтэй” гэж хэлсэн.

Түүнийг Трампын дэмжлэгтэй нэр дэвшигчид болох Пенсильвани мужид Мехмет Оз, Охайо мужаас Ж.Д.Вэнс, Жоржиа мужаас Хершель Уолкер дэмжиж байгаа юм.

Нэгэн цагт холбоотон байсан Трамп, МакКоннелл нар Трамп 2020 оны сонгуульд ялагдсанаас хойш олны өмнө маргалдаж байгаа юм. МакКоннелл сонгуулийн үеэр Жо Байденыг дэмжсэнээр Трампыг уурлуулсан. Гэхдээ тэдний харилцаа хурцадмал байгаа ч МакКоннелл 2024 онд намаас нь нэр дэвших Трампыг дэмжинэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Business Insider

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.