Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж дараах хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.
Хөдөлмөрийн баатар цолоор:
- Ардын уран зохиолч Тангадын Галсан,
- Төр нийгмийн зүтгэлтэн, соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвэлээ,
- “Эрдэнэт” ТӨҮГ-ын ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн,
- “Анх тамир” ХХК-ийн захирал, гавьяат тээвэрчин Шаравын Норовсамбуу,
- Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд, гавьяат холбоочин Дахын Готов нарыг шагналаа.
Ардын багш цолоор
- ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн зөвлөх профессор, төрийн шагналт, гавьяат багш, академич Дарийн Содномдорж,
- УДЭТ-ын уран сайхны удирдагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Найдангийн Ганхуяг нарыг шагнав.
Ардын эмч цолоор
- “Саргүн асрангуй” эмнэлгийн зөвлөх эмч Загдын Сараадамба,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилчин цолоор
- Эрүүл мэндийн яамны Магадлан итгэмжлэлийн шинжээч Сэдэдийн Аюурбуниа,
Гавьяат дасгалжуулагч цолоор
- Дугуйн холбооны зөвлөх дасгалжуулагч Янжингийн Баатар,
Гавьяат жүжигчин цолоор
- Уртын дуучин Чойжилын Намжил,
- Жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилэг,
- ДБЭТ-ын гоцлол дуучин Гямбаржавын Гомбо-Очир,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор
- “Байдраг консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лувсанбалжирийн Шар,
- “Мон гео физик” ХХК-ийн захирал, гое физикч Буджавын Дэндэвчулуун,
Гавьяат хуульч цолоор
- Үндсэн хуулийн цэцийн зөвлөх, доктор, профессор Жавхлангийн Бямбаа,
- Прокурорын байгууллагын ахмад ажилчин, хуульч Цэндийн Дамдин,
Гавьяат эдийн засагч цолоор
- “Үй цай” сургуулийн захирал Дугаржавын Цэцэгмаа,
- Монгол Улсын ерөнхий аудитор асан Чойжамцын Раднаа,
- Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн захирал Наваанцэдэнгийн Энхбат
Үйлчилгээний гавьяат ажилтан цолооо
- Нийслэлийн ерөнхий менежер асан, төр захиргааны ахмад ажилтан Тогмидын Гантөмөр,
Гавьяат барилгачин цолоор
- Барилга угсралт, материал үйлдвэрлэлийн “Бат-Өргөө” ХХК-ийн захирал Жанцангийн Батсайхан,
- Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч, зөвлөх архитектор Эрдэнэсайханы Хүрэлбаатар,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор
- Фредрих-Эвертийн сангийн хөтөлбөрийн менежер Чогдонгийн Оюунгэрэл,
- МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа,
- МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоо,
- Үндэсний номын сангийн захирал, яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор
- Хөгжмийн зохиолч Бадар-Ууганы Наранзун,
- Улсын филармоны уран сайхны удирдаач, морин хуурч Дэлгэрсайханы Түвшинсайхан нарыг шагнасан юм.
Сүхбаатарын одонгоор
- МҮОНРТ-ийн ахмад ажилчин, соёлын гавьяат зүтгэлтэн Гончигжавын Чулуунбат,
- МҮОНР-ийн ахмад ажилчин, соёлын гавьяат зүтгэлтэн Гаваагийн Отгон,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
- Удирдлагын академийн дэд профессорСандуйжавын Энхсайхан,
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгуулал хариуцсан ахлах реферэнт, хурандаа Дөрөөгийн Ганбат,
- “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн ахмад ажилчин Шагдарын Өнөржаргал,
- Улсын филармоны морин хуур чуулгын морин хуурч, хөөмийч Нэргүйн Ашид,
- Үндэсний урлагийн их театрын бүжигчин Мягмарын Бямбаа нарыг шагнав.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор
- Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх тасгын дарга, хурандаа Ганхуягийн Арсланхуяг,
Алтангадас одонгоор
- “Өгөөж чихэр, боов” ХХК-ийн технологийн ажилтан Тулгын Оюунчимэг,
- Улаанбаатар төмөр замын харьяа “Дэгдээхэй” цэцэрлэгийн багш Дашзэвэгийн Ариунаа,
- Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Бямбасүрэнгийн Түвшин,
- “Х ТҮЦ” продакшны жүжигчин Төрбатын Бархүү,
- “Монгол HD” телевизийн хөтлөгч Ганхуягийн Хонгорзул,
- Улсын филармоны гоцлол дуучин Намнансүрэнгийн Наранбаатар,
- Монголын хүүхдийн ордны захирал Бямбабаатарын Цэнгэлмээ нарыг шагналаа.
Хөдөлмөрийн хүндэт медалиар
- Газар зүй, гео экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Нямцэрэнгийн Мандах,
- “Монгол HD” телевизийн хөтлөгч Уламнэмэхийн Эрхбаяр,
- Үндэсний урлагийн их театрын удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын реферэнт Буяагийн Бүжинлхамыг шагнав.