Наадмаар үйлчилгээ эрхлэгчид бүх төрлийн нэг удаагийн нийлэг хальсан уутыг ашиглахгүй

2022-07-7 Мэдээ, мэдээлэл

 

Улсын баяр наадмаар үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Хүнсний эрүүл ахуйн чиглэлээр чиглэлээр:

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах, бороо ус, шороо, тоосноос эрсдэл үүсэх магадлалтай эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангахгүй майхан, гэр, сууцанд хоол үйлдвэрлэл явуулахгүй, шалыг шорооноос хамгаалсан, угааж цэвэрлэх боломжтой модон шал, хулдаасаар битүү бүрхэх, цахилгааны аюулгүй байдлыг хангасан шаардлага хангасан гэрэлтүүлэгтэй эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан хоолны гэр, хоол үйлдвэрлэл явуулах зай талбай бүхий майханд хоол үйлдвэрлэл явуулах
-Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, түүхий эд, туслах материал, боловсруулах технологи, шат дамжлага, эцсийн бүтээгдэхүүн, савлагаа, шошгололт бүтээгдэхүүний бүртгэл, баталгаажуулалт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн бүхий л шатанд бохирдолтоос хамгаалах
-Хоол үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаанд оролцогч ажилтан нь хувийн ариун цэвэр, эрүүл мэндэд тавих шаардлагыг хэрэгжүүлж ажиллах эрүүл ахуйн сургалтад хамрагдсан, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан байх
-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх
-Хүнсний зориулалтын усны саванд ундны усыг хийж, тоос шороо орж бохирдох, ус муудах эрсдэлийг тооцож угаалга цэвэрлэгээг сайтар хийх, бүртгэх, дотоод хяналтыг сайтар тавих

Хүнсний чанар аюулгүй байдлын чиглэлээр:

-Хүнсний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, сав, баглаа боодолгүй хүнсийг худалдаалахгүй байх
-Түргэн үйлчилгээний цэгт болон ил задгай, зориулалтын хөргүүргүй нөхцөлд түргэн гэмтэж мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байх
-Засгийн газрын 2018 оны 189 дүгээр тогтоолоор батлагдсан бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа, боодлын зориулалтаар хэрэглэхгүй байх
-Хүйтэн хоол, зууш, салалтыг 4-8 хэмд хадгалж, худалдаалах
-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шошгод тусгасан нөхцөлд хадгалж, худалдаалах
-Бэлтгэсэн хоол, хүнсийг тухайн өдөрт багтаан худалдаалах
-Хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүнийг түүхий бүтээгдэхүүнтэй хольж хадгалж, худалдаалахгүй байх
-Худалдаалж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгын мэдээлэл шаардлага хангасан байх
-Хүнсний бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлөх хүнсний биш бараа, бүтээгдэхүүнтэй хамт хадгалж, худалдаалахгүй байх
-Гарал үүсэл, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан шинжилгээний бичигтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдаалах зөвлөмжийг МХЕГ-аас өгч байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.