В.Зеленский: Украинд цөмийн зэвсэг бүтээх, түгээх, ашиглахыг хориглосон цорын ганц баримтыг цуцлахыг хүсчээ

2022-06-24 Ертөнц


2022 оны 2-р сарын 19-нд Мюнхений бага хурал дээр Зеленский Будапештийн санамж бичгийг цуцлах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Энэ нь Украинд цөмийн зэвсэг бүтээх, түгээх, ашиглахыг хориглосон цорын ганц баримт бичиг юм.

Харин 2021 онд Берлин дэх Украины Элчин сайд Андрей Мельник Deutschlandfunk радиогоор хэлэхдээ, хэрэв тус улс НАТО-д элсэж чадахгүй бол Украин цөмийн статусаа эргүүлэн авах шаардлагатай байна гэжээ.

ОХУ-ын цөмийн физикч Александр Боровой хэлэхдээ, Украин одоо байгаа байгууламжуудыг ашиглан “бохир” атомын бөмбөг бүтээх чадвартай, материалыг Украинд байгаа атомын цахилгаан станцаас цөмийн түлш болгон ашиглаж болно.

Украины цөмийн эрчим хүчний салбарыг 4 атомын цахилгаан станц (Ривне, Запорожье, Хмельницк, Өмнөд Украин), түүний дотор янз бүрийн төрлийн 15 эрчим хүчний нэгж төлөөлдөг. Үүний нэг хэсэг нь Чернобылийн атомын цахилгаан станц бөгөөд одоогоор бүрэн идэвхгүй болоогүй байна гэсэн байна.

Ийнхүү Оросын талаас Украиныг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгохыг шаардаж байгаа бол Украины тал Натод элсэж чадахгүй бол цөмийн статусаа эргүүлэн авна гэдгээ мэдэгдсээр байна. Дэлхий нийтэд дайн хэрэггүй.

Эх сурвалж: Буриадын хэвлэлийн төв

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.