2021-2022 оны хичээлийн жилийн нэгдсэн хурал өчигдөр болж өнгөрлөө. Хуралдааны үеэр дээд боловсролын өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа.
Улсын хэмжээнд дээд боловсролын 88 байгууллага бий. Үүнээс
- 38 нь их,
- 47 нь дээд сургууль,
- гурав нь коллеж юм.
Эдгээрт нийт 148,954 суралцагч суралцаж байна. Оюутнуудыг суралцаж буй төвшнөөр нь үзвэл,
- Дипломын боловсрол 3,155
- Бакалавр 117,037
- Магистр 25,300
- Докторын боловсролын хөтөлбөрт 3,432 хүн суралцаж байгаа юм.
Энэ онд 31,161 хүн дээд боловсрол эзэмшин сургуулиа дүүргэж байна. Төгсөгчдийг эзэмшиж буй мэргэжлийн төрлөөр нь авч үзвэл, энэ оны төгсөгчдийн хамгийн их буюу 9,794 нь бизнес, удирдахуй, хууль, эрх зүйн чиглэлийг сонгон суралцжээ. Харин хамгийн бага буюу 407 нь хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, мал эмнэлгийн чиглэлийн мэргэжилтэн болж байна.