Нэр бүхий хэд хэдэн улсын сургууль дунд анги буюу есдүгээр анги төгсөж буй хүүхдүүдээс “Улаан шугам” татаж шалгалт авдаг. Улмаар шалгалтад бүдэрсэн хүүхдүүдийг сургуулиасаа хасах шийдвэр гаргасаар олон жилийн нүүр үзсэн юм.
Тэгвэл энэ нь дүрэм, журамд нийцэхгүй үйлдэл болохыг БШУЯ-наас анхааруулж, мэдэгджээ.
Тус мэдэгдэлд “Боловсрол, соёл, шинжлэх, спортын сайдын “Элсэлтийн тухай” 2020 оны А/201 тоот тушаалын 1 дүгээр заалтаар Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийг тухайн жил өдрөөр төгссөн сурагчдыг аравдугаар ангид элсүүлэх тоонд хязгаарлалт тогтоохгүйгээр хүсэлт гаргасан суралцагчийг үргэлжлүүлэн суралцуулж байхыг сургуулийн захирлуудад үүрэг болгосон байдаг. Энэ тушаал өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд “Улаан шугам” татах зэргээр хүүхдүүдийн сурах эрхийг хязгаарлаж, сайдын тушаал зөрчсөн тохиолдолд тухайн албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох болно” хэмээжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.