Сэрэмжлүүлэг: Усархаг шируун бороо орсны улмаас нэг айлын гэр үерт урсжээ

2022-06-15 Мэдээ, мэдээлэл

Усархаг шируун бороо орсны улмаас нэг айлын гэр үерт урсжээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ужиг багийн “Харганы давааны-Ам” гэдэг газарт өчигдөр 15:00-15:30 цагийн хооронд усархаг ширүүн бороо оржээ. Үүний улмаас нэг айлын гэр усанд автаж, нэг айлын гэр үерт урсжээ.

Ингээд Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд найман том хүн, нэг гэрийг нүүлгэн шилжүүлжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.