-Цахилгаан хэрэгслээ хүүхдээсээ хол байлгаарай-
Сүүлийн жилүүдэд эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж, бяцхан үрс маань амь нас, гоо сайхан гээд үнэт зүйлсээ алдах тохиолдол олшрох болсныг холбогдох албаныхан анхааруулж байна. Энэхүү золгүй байдлын жагсаалтаас хамгийн их “жин дарж” буй нь түлэгдэлт юм.
Тодруулбал, түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байна. Үүний дийлэнх хувь нь биеийн олон хэсгийн III зэргийн түлэгдэлттэй байжээ. Тиймээс Эцэг эх, асран хамгаалагчидаа хүүхдийнхээ амь нас, эрүүл мэнд, гоо сайхныг хамгаалахын тулд хараа хяналтаа сайжруулахыг уриалж байна.
Тэр тусмаа халуун тогоо, плитка, индүү, ус буцалгагч цахилгаан хэрэгслээ хүүхдийнхээ гар хүрэхээргүй гар байрлуулж байхыг эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.
Таны хайхрамжгүй орхисон нэг хором хүүхдийг насан туршийн эрсдэлд оруулна.
С.Гэрэлсүх
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
21 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87386
30526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.