Энэ удаагийнхаа зочноор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг урьж, эл салбарын өнөөгийн болон цаашдын ажлынх нь талаар ярилцлаа.
-Эрүүл мэндийн салбар өнгөрсөн хугацаанд “эзэнгүй айл” шиг явж ирсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон ч сайдын нүүр үзлээ. Сүүлдээ чөтгөр шүглэсэн салбар гэх хар бараан дүр төрхтэй байсныг нь нуух юу. Салбарын хар бор амьдралыг сайтар мэдэх таныг удирдах түвшинд ажиллахаар болсонд олон хүн талархалтайгаар хүлээн авсан. Та ажлаа аваад бараг жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд юу хийж, амжуулав гэдгээс яриагаа эхлье?
-Эрүүл мэндийн салбарыг нэлээд хүнд хэцүү байдалтай байхад нь хүлээж авсан нь үнэн. Өнгөрсөн хугацаанд Засаг солигдохтой зэрэгцэн Эрүүл мэндийн яамыг завсар намд нь өгдөг, улс төрийн бөглөөс болгож томилгоо хийдэг байсан. Тиймдээ ч жилдээ дөрвөн ч сайдын томилгоо явагдаж, тэр хэрээр бүтцийн өөрчлөлтүүд ч хийгдсэн байх жишээтэй. Энэ нь эргээд монгол хүний эрүүл мэндийг золиос болгох аймшигтай үр дүн дагуулна гэдгийг улстөрчид ч, намууд ч боддоггүй байлаа. Нөгөө талаар дээрх томилгооноос үүдэлтэй салбарын тогтвор суурьшилтай байдал, боловсон хүчний бодлого алдагдсан. Сайд солигдох бүрт бүтэц өөрчлөгдөхийн зэрэгцээ хийгдэж байсан ажил гацдаг, дахин шинээр өөр ажил эхлүүлдэг нөхцөл байдал бий болсон байх жишээтэй. Улмаар төрийн бодлого алдагдсан. Ийм байдалтай салбарыг хүлээж авсан тул хэцүүхэн үе нэг хэсэг байлаа. Харин одоо харьцангуй тогтворжиж, эргээд сэргэж байна гэж хэлж болох байх.
-Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг оны эхэнд батлууллаа. Ингэснээр бодлого тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын ойрын 10 жилийн төлөвлөгөө цаасан дээр буулаа гэж ойлгож байгаа. Зөв үү?
-Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсын Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичигт тулгуурлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Ингэснээр таны хэлдэгчлэн эрүүл мэндийн салбарын ирэх 10 жилийн хөгжлийн ерөнхий зураглал тодорхой боллоо. Ингэснээр хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчээ дагасан зохистой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан дундаж наслалтыг уртасгах зорилтын эхлэл тавигдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид том бодлогынхоо хэр хэмжээгээр ажлаа төлөвлөж, бодлогынхоо хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тоног төхөрөөмж, санхүүжилт зэрэг олон асуудлыг шийдэхийн тулд урдаа барих бодлогын бичиг баримттай боллоо гэж харж байгаа.
-Эрүүл мэндийн салбарын нэг үндэс нь эмч нар. Гэтэл сүүлийн үед эмч нарын эрүүл мэндийн асуудал харанга дэлдэх боллоо. Иймээс эмч нараа эрүүлжүүлэх талаар салбарын удирдлагуудын зүгээс арга хэмжээ авч, энэ хүрээнд таныг АНУ-аас харвони эмийг үнэгүй авах хэлэлцээр хийгээд ирсэн гэж сонссон юм байна?
-УИХ-ын гишүүн Г.Занданшатарын тэргүүлдэг Монгол-Америкийн парламентын шугамаар эрүүл мэндийн салбарын зөвлөлдөх уулзалтад оролцоод ирсэн. Энэ үеэр харвони эмийг гаргаж авсан “Гилеад Сайнсес” компанийн байраар орж, ерөнхий захирал Грег Алтонтой уулзсан юм. Уулзалтаар эмч нарыг үзлэг оношилгоонд хамруулах, тэднийг эрүүлжүүлэх, эмээр хангах асуудлыг тодорхой хэмжээнд хэлэлцэн шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн яамны хэмжээнд ч эмч нарыг эрүүлжүүлэх, үзлэг, оношилгоонд хамруулах талаар анхаарал хандуулан ажиллаж байна.
Манай улсыг элэгний В вирустэй хүмүүсийн 100 хүн тутмын 60 нь D вирус дагалддаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр энэ эмийг бас оруулж ирж эмч нар болон иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, энэ эмчилгээг дэлгэрүүлэхэд цаашид анхаарч ажиллахаар төлөвлөөд байна. Эмч нар эрүүл байж, өвчитнөө эмчилнэ. Нөгөөтэйгүүр, энэ салбар эрүүлжинэ.
-Дотоод сүлжээгээр дамжуулан эмч нарын судалгаа хийсэн гэж сонссон. Судалгааны үр дүнгийн талаар танилцуулж болох уу?
-Манай эрүүл мэндийн салбарт 40 гаруй мянган ажилтан бий. Тэдний 4000 орчим нь элэгний С вирустэй гэсэн судалгаа гарсан. Иймээс тэднйи эрүүл мэндэд анхаарал хандуулж, элэгний С вирусны эмийг олгож байх шийдлийг гаргаад байгаа. Манай салбар өөрөө нэлээн онцлогтой. Эмч нар өдөр бүр цустай харьцаж, эрсдэлтэй нүүр тулж байдаг. Өөрөөр хэлбэл, байнга л осол гэмтэлтэй, өвчтэй хүмүүстэй харилцдаг учир тэднээсээ халдвар авах тохиолдол бий гэсэн үг. Иймд Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд тэднийг эдгээхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасанд нааштай хандаж, тус компанийн удирдлагын зөвлөл уг асуудлыг хэлэлцээд “5000 хүний доз буюу 15 мянган ширхэг “Харвони” эмийг үнэ төлбөргүй өгөх боломжтой” гэдэг хариу өгсөн. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэсэн. АНУ-д 3D эм гэж гарсан байна.
-3D гэнэ ээ?
-“Стэнфордын их сургуулийнхан элэгний D вирусийг устгах эмийг шинээр гаргасан байна. Хагас жилийн дараагаар эмчилгээнд албан ёсоор гаргах тухай дуулгасан. Манай улсыг элэгний В вирустэй хүмүүсийн 100 хүн тутмын 60 нь D вирус дагалддаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр энэ эмийг бас оруулж ирж эмч нар болон иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, энэ эмчилгээг дэлгэрүүлэхэд цаашид анхаарч ажиллахаар төлөвлөөд байна. Эмч нар эрүүл байж, өвчитнөө эмчилнэ. Нөгөөтэйгүүр, энэ салбар эрүүлжинэ.
-Сайд томилогдохын хэрээр бүтцийн өөрчлөлт энэ салбарт явагдаж байсныг та дээр хэлсэн. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудал сүүлийн үед олны анхаарлыг татах боллоо. Энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ?
-Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлахдаа салбарын үндсэн найман чиглэл болох нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүний нөөц, эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн технологи, эм зүйн тусламж үйлчилгээ, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт чиглэлээр боловсруулсан. Мөн эдгээр чиглэл бүрт цаашид зайлшгүй хэрэгжүүлж, хэвшүүлбэл зохих бодлогын зорилтуудыг тодорхойлж өгсөн байгаа. Салбарын хэмжээнд хүний нөөцийн асуудлыг нэлээдгүй анхаарч байна. Мөн хүний нөөцдөө анхаарахын зэрэгцээ салбарынхаа ажилтан, ажиллагсдын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ч авч үзэх шаардлага бий. Энэ үүднээс дээр дурьдсанчлан эмч, энэ салбарт ажиллагсдынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж, тэднийг эрүүлжүүлэх ажлыг эхлүүлсэн бол нийгмийн хамгааллын асуудлуудыг ч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтан, ажиллагсдыг орон сууцжуулах, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцны квотод хамруулах, бусад дэмжлэг, туслалцааг үзүүлэх зайлшгүй шаардлага бий. Иймээс энэ чиглэлээр нэлээдгүй ажлыг төлөвлөн ажиллаж эхлээд байна.
Ер нь нэг үеэ бодвол салбарын ажил харьцангуй урагштай яваа. Жишээ нь, II эмнэлгийн хашаан дотор дэлхийн жишигт нийцсэн “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах “МОН-8” төсөл хэрэгжиж эхлээд байна.
-Эмнэлгийн хүрэлцээний асуудал мөнхийн сэдэв боллоо. Өвчтөн эмнэлгийн кордорт шалан дээр хэвтэж байна. Нэг өрөөнд олноороо чихэлдэж байна. Яаралтай өвчитнөө хүлээж авч чадахгүй байх тохиолдол ч гарах нь бий?
-Манай салбар ерөнхийдөө хүнд салбар. Эдийн засгийн болоод бодлогын хөгжлийн тал дээр. Одоо бодлогоо тодорхойлчихлоо. Иймээс олон ажлыг хийж хэрэгжүүлнэ. Жишээ нь, царцсан барилгуудыг үргэлжлүүлнэ. Баригдаж дуусдаггүй олон барилга бий. Тэдгээрийн асуудлыг нэг бүрчлэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Заримынх нь ажил эхэлчихсэн. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэмжиж, туслах шаардлага бий. Ер нь нэг үеэ бодвол салбарын ажил харьцангуй урагштай яваа. Жишээ нь, II эмнэлгийн хашаан дотор дэлхийн жишигт нийцсэн “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах “МОН-8” төсөл хэрэгжиж эхлээд байна.
–БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа байх аа?
-“МОН-8” төслийн хүрээнд Солонгосын Олон улсын эрүүл мэндийн сангийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төв бий болох юм. Энэ төв байгуулагдсанаараа эрүүл мэндийн салбарт хувьсгал гарна гэж үзэж байгаа. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр дэлхийн жишигт нийцсэн Циклотроны үйлдвэртэй болно. Мөн Изотоп үйлдвэрлэх юм. Гол нь энэ төсөл амжилттай хэрэгжиж, төв ашиглалтад орсноор олон нийтэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг хүртээмжтэй, үзүүлэх, гадаадад эмчлүүлэхээр явж буй өвчтөнүүдийн тоо болон эрүүл мэндийн нийт зардлыг буурах юм. Мөн төслийн үр дүнд дэвшилтэт шинэ технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж, үндэсний хэмжээнд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хурдан шуурхай үзүүлэх ач холбогдолтой.
–Үндэсний оношилгоо, эмчилгээний төв хэзээ ашиглалтад орох вэ?
-Дараа жил ашиглалтад өгнө. Ингэснээр орон нутаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүддээ явуулын автомашинаар үйлчлэхээс гадна интернетээр холбогдож, хагалгаа, хурал зөвлөгөөнийг удирдах юм.
-Интернетээр хагалгааг удирдаж хийнэ гэсэн үг үү?
-Тиймээ. Хагалгааг орон нутагт нь интернетээр удирдаж хийх юм. Мөн явуулын тоног төхөөрөмж бүхий таван машин гаргаж байгаа. Тэдгээр нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилготой.
-Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлэг байгуулахаар болсон. Дараа нь нийслэлийн хоёр дүүрэгт мөн ийм эмнэлэг байгуулна гэл үү?
-Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлэг байгуулахаар 24.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдсэн. Нийслэлийн нэг дүүргийн хүн амыг эрүүлжүүлэх, хэрэгцээ шаардлагыг хангахуйц жишиг эмнэлэг баригдаж байгаа. Азийн хөгжлийн банкны зээлээр баригдаж байгаа юм. Цаашид хоёр дүүрэгт мөн жишиг эмнэлэг шинээр байгуулахаар ажиллаж байна.
-Түлэнхийн төв эмнэлэг хугацаандаа ашиглалтад орно. Санхүүжилт нь бүрэн шийдэгдсэн. Хөрөнгө оруулалтыг концессоор шийдвэл хэд хэдэн барилгын асуудлыг шийдвэрлэх боломж бий. Тухайлбал, 300 ортой эмнэлэгийг концессийн гэрээгээр явуулахаар боллоо. Ер нь томоохон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, царцсан барилгуудыг тодорхой хэмжээнд байсан ажлуудыг нэлээдгүй явууллаа. Цаашдаа анхан шатны тусламж, үйлчилгээнийхээ нэр төрлийг олшруулах, иргэн хүндээ хүртээмжтэй байхад гол анхаарлаа хандуулан ажиллах юм.
Засийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн дараа орохуйц том хөтөлбөр. Эл хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө ахалж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд 45-60 насны бүх иргэнийг үзлэг оношилгоог хийж байна. Ганц 45-60 насныхан бус хэд хэдэн үе шаттайгаар нийт иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах юм.
-Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр иргэд өвдсөн үедээ, бүр хүндэрсэнийхээ дараа эмнэлгийн байгууллагад хандах нь түгээмэл. Нөгөөтэйгүүр, иргэдийнхээ эрүүл мэндийн чиглэлээр урьдчилан сэргийлэх ажиллагаа харьцангуй дутагдалтай байдаг тал бий?
-Засийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн дараа орохуйц том хөтөлбөр. Эл хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө ахалж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд 45-60 насны бүх иргэнийг үзлэг оношилгоог хийж байна. Ганц 45-60 насныхан бус хэд хэдэн үе шаттайгаар нийт иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах юм. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлтэйгөө уялдуулаад бүх шатанд нь эрүүлжүүлэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, өвчнийг устгах, нас баралтыг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Мөн энэ чиглэлээр олон улсын байгууллага, донор байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч ажиллана.
-Таны хэлдэгчлэн нэг үеэ бодвол эрүүл мэндийн салбарт дэвшил гарсан. П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн үйл ажиллагаатай таныг танилцах үеэр гадаад зайлшгүй хийх өвчний жагсаалтаас гурвыг нь хасах хүсэлтийг өгч байх жишээтэй?
-Иргэдийн халааснаас гарч байгаа санхүүжилтийг багасгах, гадаад руу чиглэх урсгалыг бууруулах, дотооддоо эмчилдэг болох чиглэлээр дорвитой ажлууд хийгдэж, дэвшил гарсан. Мөн хот руу ирдэг урсгалыг багасгах, аймаг орон нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг болох асуудлууд ч нэлээд урагштай явж байна.
-Гэвч сайны хажуугаар саар гэгчээр эмч нарыг чадавхжуулах асуудлыг хөндөхгүй өнгөрч болохгүй нь. Тэднийг эрүүлжүүлэхийн зэрэгцээ хариуцлагажуулж, чадавхжуулах зайлшгүй шаардлага бийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Эмч нарыг чадавхжуулах, дахин сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх боловсруулах талаар яамны зүгээс бодлогын хэмжээнд анхаарал хандуулдаг. Гадаад, дотоодод явж үе тэнгийн ижил мэргэжилтэй түвшингийнхээ хүмүүстэй уулзаж, сургалтад хамрагдаж, санал солилцож, туршлага судлах талаар. Энэ үүднээс Эрүүл мэндийн хөгжлийн төв 3 тэрбум гаруй төгрөгийн сургалтыг зохион байгуулж байна. Мэдээж цаашид орон нутгийн эмч нарыг чадавхжуулах хэрэгтэй байна.
-Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлдэг өрхийн эмнэлгүүдэд буй эмч нарыг чадавхжуулах шаардлага бий. Дөнгөж сургууль төгссөн нэгэн өөрийгөө эмч болчихлоо гэж төвийлгөнө. Тэгсэн атлаа буруу оношилж, иргэдэд чирэгдэл бий болгохоос эхлээд олон асуудал бий?
-Өрхийн эмнэлэг буюу эрүүл мэндийн салбарын анхан шатандаа ажиллаж байгаа эмч, сувилагчдыг чадавхжуулж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үзлэг оношилгоо хийх, урьдчилан сэргийлэх сурталчилгаанд дадлагажуулах цөм сургалт, ойлголт, мэдлэг зайлшгүй хэрэгтэй байгаа нь үнэн. Эрүүл мэндийн яам энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй уялдуулан өвчнөөс аль болох урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хүн эрүүл байх ёстой. Улмаар эрүүл байгаа иргэдээ төрөөс дэмжих учиртай. Эрүүл мэндийн даатгалаа төлдөг, гэр бүлийнхэн нь ч мөн эрүүл мэндийн даатгалаа төлдөг ч эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ авдаггүй хувь хүн, иргэд олон бий. Иймээс тэдгээрийг дэмжиж эрүүл мэндийн даатгалаараа агаар салхинд амрах, хөдөө сувилалд явах, фитнес иогоор хичээллэх боломжуудыг нээж өгөх хэрэгтэй.
Энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор уламжлалт анагаах ухааны чиглэлийг илүү дэлгэрүүлэх бодлого бий. Монголын уламжлалт анагаах ухаан өнөө цагт маш их хэрэгтэй. Зан үйл, ёс заншилыг дэлгэрүүлэхийн зэрэгцээ уламжлалт аргаар эдгээж, тэнхрүүлэх, урьчилан сэргийлэх олон талын ач тустай. Ер нь урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх талын ажлуудыг зохион байгуулна.
-Чадвартай эмч нар хувийн эмнэлэг байгуулж гарчихаад төрийн ажлыг цалгардуулдаг нэг гэм Монголд бий. Ер нь эрүүл мэндийн салбар бизнесийн шинж чанартай болоод удаж байна. Та ч үүнтэй санал нийлэх болов уу?
-Хэн ажлаа сайн хийж, тусламж үйлчилгээ үзүүлж чадаж байна тэрэнд л төрийн бодлого, төрийн дэмжлэг байх хэрэгтэй. Эрүүл мэндийн яаман дээр Магадлан итгэмжлэл олгодог комисс бий. Уг комиссыг миний бие ахалдаг юм. Энэ комисс эмнэлгүүдэд магадлан итгэмжлэл олгох зохицуулалттай. Ингэхдээ комиссын гишүүд хуралдаж, шаардлага хангахуйц, дэлхийн түвшинд нийцсэн, магадлан итгэмжлэл авч чадахуйц хэмжээний эрүүл мэндийн байгууллагад төрийн хувийн гэж ялгалгүйгээр магадлан итгэмжлэл олгодог.
-Нийслэлд тав алхаад ломбард, баараас гадна хувийн эмнэлгүүд байна. Чанартай, баталгаатай эсэх нь эргэлзээтэй. Нөгөөтэйгүүр, ихэнх нь магадлан итгэмжлэгдсэн гэх өргөмжлөлтэй байдаг юм биш үү?
-Хувийн эмнэлгүүд хэт олширсон нь үнэн. Иймээс ч магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг нэлээд чангалж байгаа. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулахыг хүсвэл ямар чиглэлийн эмчилгээ, оношилгоо хийхээс хамаарч тоног төхөрөөмж, боловсон хүчинтэй байх ёстой. Мөн өөрийн гэсэн барилга байшинтай байх шаардлагыг тавьж, энэ бүхний эцэст магадлан итгэмжлэл олгох юм. Түүнээс биш эмнэлэг гэсэн шошго зүүж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалаас мөнгө авахыг санаархсан бүхэнд магадлан итгэмжлэл олгохгүй. Дээр дурьдсан шалгуур үзүүлэлтийг аль нэг нь дутуу тохиолдолд магадлан итгэмжлэл олгохгүй байхаар зохицуулалт хийсэн.
-Эмнэлгийн тусгай зөвшөөрлийг хэрхэн олгодог вэ?
-Эмнэлэг гэсэн шошготой болгон магадлан итгэмжлэл авах гэж дайрдаг асуудал ингэж цэгцрэхээс гадна эрүүл мэндийн тусгай зөвшөөрөл ч мөн цэгцлэгдэнэ. Хүссэн болгон нь эмнэлэг байгуулж болохгүй. Тиймээс төрөөс бодлогоор энэ асуудлыг зохицуулна. Өөрөөр хэлбэл, аль чиглэлээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байна гэдгийг судална. Жишээ нь, мэс заслын салбарт эрүүл мэндийн байгууллага дутагдалтай гэж үзвэл энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахыг хүссэнд, гэхдээ тодорхой шаардлагуудыг хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл өгөх юм. Энэ мэтчилэн хэрэгтэй, шаардлагатай байгаа салбарт нь нэмж тусгай зөвшөөрөл олгох байдлаар зохицуулалт хийж ажиллана.
-Одоогоор ямар чиглэлд хүч хаях хэрэгтэй байна вэ. Энэ талын судалгаа хийгдсэн болов уу?
-Энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор уламжлалт анагаах ухааны чиглэлийг илүү дэлгэрүүлэх бодлого бий. Монголын уламжлалт анагаах ухаан өнөө цагт маш их хэрэгтэй. Зан үйл, ёс заншилыг дэлгэрүүлэхийн зэрэгцээ уламжлалт аргаар эдгээж, тэнхрүүлэх, урьчилан сэргийлэх олон талын ач тустай. Ер нь урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх талын ажлуудыг зохион байгуулна. Өвчтэй зовлонтой хүмүүст яг туслаж, дэмжиж, асаргаа сувилгаа үзүүлдэг тэр хэсэгт нь тусална. Хэрэгтэй цагт нь хэрэгтэй салбарт, хэрэгцээ шаардлагатай эмнэлэгт нь эрүүл мэндийн тусгай зөвшөөрөл олгох байдлаар. Улмаар стандартад нийцсэн бол магадлан итгэмжлэл олгоно. Тэгэхгүй бол хэтэрхий их задгай байж болохгүй. Эрүүл мэндийн салбар бол худалдаа биш.
Л.НИНЖСЭМЖИД
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.