Сэрэмжлүүлэг: Автомашин шатаж хоёр хүн нас баржээ

2022-06-2 Мэдээ, мэдээлэл

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн “Богдын-Ам” гэдэг газар суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 18:21 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 16 км зам туулан 18:50 цагт очиход иргэн С-ийн “Приус-30” загварын суудлын автомашин, 3 орчим га талбайн өнжмөл өвс тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Ө /31 настай, эрэгтэй/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн А /27 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.