Зеленский: Харьковын хамгаалалтын дарга хотыг хамгаалах гэж оролдоогүй

2022-05-31 Ертөнц

Зеленский Украины Харьков муж дахь Аюулгүй байдлын албаны даргыг ажлаас нь халж, Оросын цэргүүдтэй тулалдаж буй цэргүүдэд одон гардуулжээ. Энэ талаараа тэрбээр “Би Харьков мужийн Аюулгүй байдлын албаны даргыг халсан. Учир нь тэрээр дайн эхэлснээс хойш хотыг хамгаалах гэж оролдоогүй, зөвхөн өөрийгөө л бодож байсан” гэж Telegram хуудсандаа бичжээ.

Түүнийг халаа сэлгээ хийж, шагнал гардуулахтай зэрэгцэн Луганск мужийн Сиеверодонецк хотод Оросын арми урагшилсаар байна. “Тулаан үргэлжилж байна, Нөхцөл байдал маш хүнд байна. Хотын дэд бүтэц сүйрч, орон сууцны барилгуудын 60 хувь нь маш их эвдэрсэн тул засах боломжгүй болсон ” гэж орон нутгийн захирагч Сергей Хайдай Telegram сувагт хэлжээ
Харин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёолын консерватив Ардын хүчний намын гишүүд, Засгийн газар Киевт нэмэлт тусламж илгээхээр төлөвлөж байна. Ирэх сард Украинд айлчилна гэжээ.

Эх сурвалж: Bloomberg

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.