Тодруулбал, уг хэрэгт Баянгол дүүргийн ЗДТГ-ын Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Н.Батцэцэгийн гэрт, улсын 96 дугаар цэцэрлэгийн нягтлан П.Уртнасангийн ажлын өрөөнд, Монголын хүүхэд хөгжлийн ордон цэцэрлэгийн захирал Ж.Хишигбаярын гэр болон ажлын өрөөнд цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийж, шаардлагатай баримтуудыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулахад дараах нөхцөл байдлууд тогтоогджээ.
Үүнд;
1. Баянгол дүүргийн улсын 96 дугаар цэцэрлэгийн нягтлан П.Уртнасан нь 2021 оны төсвөөс 88.9 сая төгрөгийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн завшсан,
2. “Монголын хүүхэд хөгжлийн ордон” цэцэрлэгийн захирал Ж.Хишигбаяр нь төрөөс олгож буй хувьсах зардлын санхүүжилтээс 30 гаруй сая төгрөгийн хуурамч бичиг баримт бүрдүүлэн завшиж мөнгө угаасан үйлдлүүд тус тус тогтоогджээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.