Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Үүнд:
-Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл)
-Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжнууд
-Цаг уурын уулзвар буюу Өглөөний гудамжны автозамын хөдөлгөөнийг,
-Засгийн газрын ордны баруун, зүүн талыг, Туушингийн урд талын замын хөдөлгөөнийг,
-Гэндэнгийн гудамж буюу Шангрилагаас Хүүхдийн ордон хүртэлх автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Дашрамд дуулгахад, хүүхэд хамгааллын багууд хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч тараана. Төөрсөн хүүхдүүдэд явуулын үйлчилгээ үзүүлж туслах юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.