Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр буюу тавдугаар сарын 24-нд нийт 1813 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1459, хулгайтай холбоотой 31, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 99, гэмт хэргийн шинжтэй 97 мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.
Мөн автомашин согтуугаар жолоодсон 149, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 124, хүний биед халдсан 45, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 104, эрүүлжүүлэх байранд хоносон 139, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 59 тохиолдол гарсан хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.