Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой) Сийрст багийн “Хайрханы-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 115 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 5 сарын 21-ний өдрийн 22:09 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 22:37 цагт очиход иргэн Э-гийн “Бэйбен Норд Бенз” загварын 98 тонн нүүрс тээвэрлэж явсан ачааны автомашины хойд дугуй шатаж байсныг 26 минут ажиллан унтраажээ.