Д.Сумъяабазар: Смарт картыг хэрэглээнээс хална

2022-05-18 Мэдээ, мэдээлэл

 

Нийтийн тээврийн парк шинэчлэлттэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, үүрэг чиглэл өгсөн тухай Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.

Энэ үеэр смарт картыг нийтийн тээврийн хэрэглээнээс халах талаар “Нийтийн тээврийн ачааллыг төр өөрөө үүрч явах ёстой юм билээ. 2015 онд смарт карт орж ирсэн. Нийтийн тээврийн татаас 2015 онд 53 тэрбум төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 180 тэрбум төгрөг болсон. 130 тэрбум төгрөгийн нэмэлт татаас смарт карттай болсноор нэмэгдсэн. Тэгээд бүх тооцоо судалгаа датанууд нь БНСУ руу явдаг. Тиймээс би смарт картыг Улаанбаатар хотын нийтийн тээврээс хална.

Хэмнэлтийн горимд шилжих ёстой. Нийслэлийн төсвийн зардал илтэд нэмэгдэж байна. Зардал нь 130 тэрбум төгрөгөөр нэмэгддэг  дижитал систем дэлхий дээр байхгүй. Манай үндэсний болон технологийн дэвшилтэт компаниуд үүнийг хийчих бүрэн бололцоотой. Үүний бүх шийдлийг ICT групп гаргачихсан юм билээ.

Үндэсний компаниудтайгаа хамтарч Улаанбаатар хотын нийтийн тээврийн цахим шилжилтийг хийх төлөвлөгөөтэй байгаа ба гэрээ байгуулахаар бэлдэж байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.