Сэрэмжлүүлэг: Хоёр настай хүүхэд УГААЛГЫН МАШИНД гацжээ

2022-05-16 Мэдээ, мэдээлэл

Төв аймгийн Зуунмод сумын сумын Номт багийн .. дугаар байранд бага насны хүүхэд хагас автомат угаалгын машин дотор орж гацсан тухай дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан очиход А /2 настай, эрэгтэй/ хагас автомат угаалгын машин дотор орж гацсан байсныг эсэн мэнд гаргаж, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.