Ажиа Гэгээнтэн өөрийн санаачилга, хөрөнгө, сүсэгтэн олны хандив тусламжаар ахмад настнуудад зориулсан төв байгуулахаар шийдэж “Ахмадын хөгжлийн ордон”-ны шавь тавих ёслолоо саяхан л тавьж байсан. Эдүгээ энэ сайхан гэгээн үйлсийн буяны ажил нь биелэлээ олж барилгын ажил нь дуусч дотоод заслын ажилдаа орсон нь ахмад буурлууд маань мөдхөн ордонтой болж буй.
Ахмад буурлуудад зориулан босгож буй энэ энэ ордонд хэн бүхэн ахмад настай ээж, аавыгаа өглөө хүргэж ирээд орой буцаан авах боломжтой буюу ахмад настнуудын хөгжлийн өдөр өнжүүлэх төв юм. Энэхүү “Ахмадын хөгжлийн ордон” нь Шинэ нисэх онгоцны буудал буюу Чингис хаан ОУ-ын нисэх буудал руу явах замд Архивын ерөнхий газрын урд байрлаж байгаа бөгөөд усан эмчилгээ, сувилгаа, бариа засал, фитнес, сургалт, тоглоом, амралт, соёлын цогцолбор бөгөөд ахмадууд маань эрүүл аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдэх юм байна.
Манай улсад Ажиа гэгээнтэний санаачилгаар олон ажил үр дүнгээ өгч хэрэгжиж байгаагийн нэгэн жишээ нь ЭХЭМҮТ-ийн дэргэд баригдсан, өндөр хөгжилтэй орны төвшинд бүрэн тоноглогдсон, долоон давхар
Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг юм. Цаг үеээ олсон энэ хүүхдийн эмнэлэг болон эмч, сувилагч , зочин эмч нарын мэргэжил дээшлүүлэх төв гээд 2014 онд ашиглалтанд оруулсан бүтээн байгуулалтууд нь өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж монголын маань ирээдүй болсон бяцхан үрсүүдэд тус дэмээ өгсөөр байгаа билээ.
Дашрамд дуулгахад, ирэх хагас сайн өдөр тус ордны эргэн тойронд МОД ТАРИХ тохижуулах их үйлсийн ажилд эрхэм та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.