Баянхонгор аймгийн малчин эмэгтэй Ч.Цэгмид Улаанбаатар хүртэл гүйнэ

2022-05-11 Мэдээ, мэдээлэл

Баянхонгор аймгийн малчин эмэгтэй Ч.Цэгмид Улаанбаатар хүртэл гүйнэ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын малчин эмэгтэй Ч.Цэгмид Улаанбаатар хот хүртэл 790 км замд холын зайн гүйлт хийхээр өнөөдөр гүйлтээ эхлүүллээ. Хөнгөн атлетикийн спортын мастер зэрэгтэй ахмад тамирчин Ч.Цэгмид нь нийт малчдаа төлөөлөн анх удаа холын зайд гүйхээр шийдвэр гаргаснаас хойш бүтэн сар гаруйн хугацаанд бэлтгэл сургуулилалтаа хангаснаар ийнхүү замдаа гарч байгаа юм. Өдөрт 30 км гүйснээр зургаадугаар сарын 4-нд улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд очихоор тооцоолсон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.