Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” хэмээн заажээ.
Энэ дагуу орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг 2022 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн Ням гарагт нэгдсэн журмаар зохион байгуулна.
Хурлын төлөөлөгчийн нөхөн болон дахин сонгуулийг
-Аймгийн Хурлын төлөөлөгчийн дөрөв,
-Cумын Хурлын төлөөлөгчийн 45,
-Дүүргийн Хурлын төлөөлөгчийн хоёр мандат, нийт 51 Хурлын төлөөлөгчийн нөхөн, аймгийн нэг, сумын Хурлын төлөөлөгчийн нэг, нийт хоёр тойрогт дахин сонгууль явагдах юм байна.
Нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсэж, 54 төлөөлөгчийн орон гарсан үндэслэл нь нас барсан 32, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон найм, шүүхийн шийдвэрээр зургаа, тухайн орон нутгаас шилжин явсан болон өөрийн хүсэлтээр долоо, УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэг байна.
Энэ удаагийн орон нутгийн Хурлын Төлөөлөгчийн нөхөн, дахин сонгуулийг 15 аймаг, 43 сум, нийслэлийн хоёр дүүрэг, нийт 67 сонгуулийн хэсэгт явуулах бөгөөд анх удаа улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулагдах аж.
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.